Grand МЭНШН
KUZU БРЭНД
Туркийн Kuzu брэнд нь 1960 оноос хойш Европын үслэг болон арьсан эдлэлийн зах зээл дээр тэргүүлэгч компани байсаар ирсэн. Kuzu брэнд нь өөрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэдээ Европын стандартыг баримтлан ажилладаг ба арьс болон савхины чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэнгүүдээс ур чадвараараа шалгарсан, ажлын туршлагатай мэргэжилтэнгүүдийг ажиллуулдаг билээ. Бүтээгдэхүүндээ хэрэглэгдэх түүхий эдээ олон төрлийн шалгуураар шалгарсан өндөр зэрэглэлийн, хамгийн сайн чанарын арьсыг сонгон ашигладаг.
Kuzu брэндийн албан ёсны төлөөлөгчөөр:
Англи Улс – Ted Baker ХХК
Франц улс – Hayraud ХХК
Америкийн нэгдсэн улс – Ted Baker ХХК
Герман улс - Bader ХХК
Монгол улс - Гранд Мэншн ХХК нар ажиллаж байна.
Манай Гранд Мэншн ХХК-ийн хувьд Европын зах зээл дээр танигдаж чадсан, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн үйлдвэрийн баталгаат шошго бүхий арьсан болон үслэг эдлэлийн Kuzu брэндийн дэлгүүрийг Монголдоо нээн ажиллуулах гэж байгаадаа туйлын баяртай байна.
Албан ёсны цахим хуудсыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
ЭРХ ЧӨЛӨӨГ ЭРЭЛХИЙЛЭГЧ “RAMSEY” БРЭНД
Эрх чөлөөг эрэлхийлэгч “Ramsey” МОНГОЛД"... Ramsey” брэнд 1970-аад оны сүүлээр Лондон хотын түүхнээ бичигдэж эхэлсэн бөгөөд өнөөдөр энэхүү брэнд нь Европ тив дэх хоёр том үйлдвэртээ сүүлийн үеийн технологи, хамгийн чанартай материалаар өдөрт 5000 гаруй хувцас үйлдвэрлэж байна.
2001 онд Лондонгийн Regend гудамжинд “Ramsey” брэндийн анхны худалдааны төв нээгдэж байсан бол өдгөө ОХУ, Швейцарь, Ирланд, Чех, Турк, Өмнөд Африк, Гүрж, Ливан, Казакстан, Монгол зэрэг хорь гаруй оронд нийт 130 худалдааны төвтэй болж хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ хүрээг тэлжээ. Эрэгтэй хувцасны сүүлийн үеийн загварын чиг хандлагад нийцүүлэн хэрэглэгчдийнхээ таашаалд хүрсэн бүтээгдэхүүн гаргах нь “Ramsey” брэндийн гол зорилго юм. Дизайнерууд нь хувцас загварын төдийгүй бөс даавуун материалын үзэсгэлэнгүүдэд оролцож, энэ салбартаа нэвтэрч буй хамгийн сүүлийн үеийн шинэлэг техник технологийн дэвшлүүдийг ашиглан брэндийнхээ цуврал коллекциудыг гаргадаг.
2007 онд “Ramsey” брэнд Лондон дахь “Ramsey London” төвөө нь өргөж үүлснээр “Ramsey Sartoria”, “Ramsey Made-to-Measure” брэндүүдийн нэр хүнд нь өсч, олонд танигдаж эхэлсэн чухал он байлаа. Эрчүүд өдөр бүр костюм өмсөхөө больж, энгийн загвартай хувцас хэрэглэх хандлагатай болсон. Энэхүү өөрчлөлтийг “Ramsey” брэнд бүтээгдэхүүндээ цаг алдалгүй тусгаж 2009 онд амьдралын идэвхтэй хэв маягийг илэрхийлсэн “Ramsey Sport”, 2010 онд шинэлэг, залуу, бүтээлч, эрч хүчийг шингээсэн “Onyx Ramsey”-г хэрэглэгчиддээ бэлэг болгон гаргаад байна.
Жигүүр Гранд Групп нь Монголд анх удаа “Ramsey” брэндийн албан ёсны дистрибютер болж 2010.10-р сард оруулж ирэн Гранд Плаза Цогцолборын 2-р давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхагч “Ramsey” брэндийн шинэ улиралын загварууд Гранд Плаза Цогцолборт ирсэн байгаа тул эрх чөлөөг эрэлхийлэгч хэрэглэгчид Та бүхэн ирж үйлчлүүлээрэй.
Албан ёсны цахим хуудсыг үзэхийг хүсвэл энд дарна уу.