Мэдээ, мэдээлэл
“ЖИГҮҮР ГРАНД”-ЫН “ШИНЭ АМЬДРАЛ” ТӨСӨЛ 2030 ОН ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэд санаачлан “Чулуутын задгай” ТББ-ыг байгуулж, орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдахаар санаа шулууджээ. Тус хороонд 1250 өрх амьдран суудаг ба иргэдийн 92 хувь нь орон сууцжуулах ажлыг дэмжсэн байна. Энэ санаачилгыг нь гэр хорооллын хөгжлийн төв хэлэлцэн зөвшөөрч, НИТХ-д өргөн мэдүүлсэн ба иргэдийн хүсэлтээр төслийг хэрэгжүүлэх “Жигүүр гранд” группт батламж гардуулах ажил удахгүй хийгдэж магадгүй байна. Учир нь тус хорооны иргэдтэй “Жигүүр гранд” группийн удирдлагууд 2014 оны 03 сарын 26-нд уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
“Жигүүр гранд” группийн зүгээс иргэдийн 0.07 га газрыг 100 мкв чанартай орон сууцаар сольж авах, мөн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг давхар үнэлэн орон сууцных нь мкв дээр нэмж тооцох гэсэн томьёоллыг танилцуулснаар хурал маргаан мэтгэлцээнтэй халуухан болж өнгөрлөө.
Иргэдийн зүгээс 100 мкв-ийг бага байна хэмээсэн бөгөөд тус хороотой хөрш газарт төсөл хэрэгжүүлэхээр батламжаа аваад байгаа "Гранд лайн” ХХК иргэдийн газрыг 120мкв орон сууцаар солих гэж байгааг жишээ болгон хэлж байсан юм. Ингээд хамтдаа хэлэлцсэний эцэст Нэгдүгээрт, иргэдийн 0.07 га газрыг 120мкв орон сууцаар солилцохоор тохиролцлоо. Хоёрдугаарт, тус хорооны 110 га талбайд зөвхөн “Жигүүр гранд” групп бүтээн байгуулалт өрнүүлэхийг зөвшөөрсөн юм.
-“Жигүүр гранд” групп бол 25 жилийн түүхтэй, чанартай, сайн барилга барьдаг гэдгийг бид бүхэн мэдэж байна. Тиймээс бидний итгэлийг дааж чадна гэж үзэж байна. Өөр компани оруулбал бидний итгэлийг хөсөрдүүлж магадгүй хэмээн иргэд хэлж байсан юм.
Иргэдийн зүгээс хамгийн их асууж байсан асуулт бол үл хөдлөх хөрөнгийг хэрхэн үнэлэх тухай байлаа.
“Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгч Д.Баттөр “Газраас гадна, дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгийг үнэлнэ. Үнэлгээний комисс гарч, зах зээлийн стандартаар үнэлнэ. Жишээ нь үл хөдлөх хөрөнгө нь 30 сая төгрөг хүрлээ гэхэд мкв-тад шилжүүлж, энэ мкв-ийг 120мкв дээр нэмж иргэнд олгоно” гэсэн юм. Үүнд иргэд тун талархаж байлаа.
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээн дээр тохирохгүй бол яах вэ гэдэг асуултыг нэг иргэн тавьж байлаа. Нэгд, компанитайгаа үнэ тохирохоос өөр аргагүй. Хоёрт, орон сууцны мкв дээр нэмж тооцуулж авахгүй гэвэл тус хорооны нутаг дэвсгэрт баригдах худалдаа, үйлчилгээний төвөөс талбай сонгон авч болно. Ингэсэн тохиолдолд нэг дутагдалтай зүйл нь орчин үеийн худалдаа үйлчилгээний төв баригдах тул иргэдэд бага хэмжээний талбай оногдох байх гэдгийг анхааруулж байсан. Гуравт, хэрэв бүр тохирохгүй гэвэл иргэд өөрсдөө буулгаад өөрөө захиран зарцуулж болно гэсэн юм.
Иргэдийн үл хөдлөх хөрөнгийг үнэлээд авсан тохиолдолд иргэд хэрэгтэй юмаа тэндээс авч болох уу? гэж асууж байлаа.
-Үл хөдлөх хөрөнгийг тохирч худалдсанаар тэр бүхэн “Жигүүр гранд” группийн өмч болно. Нэгэнт иргэдийн хувийн зүйл биш болсон учир захиран зарцуулах эрхийг тус компани эзэмшинэ хэмээн “Жигүүр гранд” группийн Хуулийн зөвлөх Р.Батбаяр хэллээ.
Нэг хашаанд 3-4 өрх айл байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах вэ гэсэн чухал асуултыг олон иргэн тавьж байлаа.
-Нэг хашаанд 3- өрх байж болно. Гэхдээ тэр хашааны өмчлөх эр нэг хүн дээр байгаа. Тэ хүнтэй гэрээг дээр дурдсан журмаар тохирно. Тухайн эзэн 12 мкв орон сууцаа 3 өрхдөө хуваах уу 4 өрхдөө хуваах уу гэдгээ өөрөө шийднэ гэлээ.
Үү ий иргэд учир дутагдалтай хэмээхэд “Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгч Д.Баттөр “Үнэхээр нэ хашаанд дөрвөн ай байгаа бо түүнийг судалж үзсэний үндсэн дээр тохирч болох юм” асуудлыг нээлттэй үлдээлээ.
Ийнхү Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэд газраа боломжийн үнэлүүлсэндээ сэтгэл хангалуун байсан юм Одоо энэхүү санаачилгыг НИТХ хэлэлцэн “Жигүүр гранд” группт батламж гардуулах л үлдлээ.
Жигүүр гранд” группийн удирдлагуудын мэдээлж байгаагаар ту хорооны 1250 өрхийг орон сууцжуулахад 4- жилийн хугацаа орно. Харин ту 110 га газрын бүтээн байгуулахад дунджаар 15-20 жи орох болов уу гэ байлаа.