Жигүүр Гранд Групп ХХК

Танилцуулга

КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Жигүүр Гранд Групп нь Монгол Улсын хөгжил дэвшлийн нэг хэсэг болох их барилга, хот байгуулалт, үйлдвэр, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах эрхэм зорилготой ажилладаг.  Тус групп 1989 онд байгуулагдаж өнөөг хүртэл Монгол улсын барилга, үйлдвэр, үйлчилгээний салбарт тэргүүлэх байгууллагын нэг болж эх орны хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсаар ирсэн.

- Манай групп нь 1000 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд,манай гол салбар болох барилга үйлдвэрлэл 40 гаруй өндөр мэргэжлийн инженер техникийн ажилтан, 500 гаруй барилгын мэрэгшсэн ажилчид зэрэг ажиллах хүчний бааз суурь дээр түшиглэн үйл ажиллагаа явуулж байна.                                            

- Эдгээрээс , Монгол Улсын Гавъяат барилгачин-1, Алтан гадас одонг-1 хүн, хөдөлмөрийн хүндэт медаль – 2хүн, Монгол улсын тэргүүний барилгачин цол 14 хүн, яамны жуух бичиг 5 хүн, МЭА-н академич цол 1 хүн тус тус хүртсэн ба Чингис хаан судлалын олон улсын академийн гишүүн нэг хүн ажиллаж байна.

Өдгөө барилгын салбараас гадна худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байна.

-           Гранд Плаза -худалдаа үйлчилгээ

-           Гранд Меншн- үйлчилгээ, худалдаа

-           Биг Кэстл- гадаад худалдаа

-           Гранд мед -эмнэлэг

-           Гранд Клуб- усан спортын төв

-           Гранд Вүүд -интьерер хийц, модон эдлэлийн үйлдвэр

Зэрэг салбарууд нь амжилттайгаар үйл ажиллагаа явуулж байна.

 

Компанийн олон нийт,байгал орчин, нийгэмд хандаж хийгдсэн ажил

Жигүүр Гранд Групп нь өнгөрсөн хугацаанд хүн ардынхаа эрүүл мэнд, соёл урлаг, хөдөө аж ахуй, боловсролын салбарт тодорхой хувь нэмэр оруулсаар ирсэнээс тодорхой жишээг дурьдаж болно.

2009 онд Гранд Мед эмнэлгийг байгуулж хүн ардынхаа өмнө үүд хаалгаа нээсэн нь Монголын эрүүл мэндийн салбарт тодорхой шинэчлэлтийг хийсэн юм. Германы ROCHE , Японы Sysmex зэрэг дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн иж бүрэн шинжилгээний тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эмнэлэг байгуулж өгсөн нь Монголдоо олон улсын хэмжээний оношлогоо шинжилгээ хийлгэх боломжийн бий болгож өгсөн. Үүгээрээ байгуулагдсан цагаасаа эхлэн хороо бүс нутгийнхаа өндөр настан  хөгшид, жирэмсэн эхчүүд зэрэг олон хүнийг үнэгүй шинжилгээнд хамруулах, шат дараалсан нийгэмд хандсан үйл ажиллагаануудыг  зохион байгуулж ажилдаг юм.

Мөн Булган аймгийн Хутаг өндөр суманд 1500 га талбайд сортын өндөр үзүүлэлттэй тариа буудайг тариалж, үзэмчин үүлдрийн хонь, ангус үүлдрийн үхэр зэрэг өндөр ашиг шимтэй мал аж  ахуйг нутагшуулж, өсгөж үржүүлж байна.Тус  бүс  нутагтийн хүн ардын хөгжил, боловсрол, соёлын салбарт байнга тусламж дэмжлэг, хандив зэргийг үзүүлсээр ирсэн.

Групп-ийн хэмжээнд 1000 гаруй ажиллагсад, 100 гаруй бэлтгэн нийлүүлэгч харилцагч компаниуд буюу Монголын тодорхой хэсэг нь Жигүүр Гранд хэмээх томоохон айлтай хүчээ нэгтгэн аж төрж байна.

Байгууллагын зүгээс ажилчиддаа үзүүлдэг нэг томоохон халамжийн бодлого нь орон байрны асуудлаа шийдвэрлэж чадаагүй ажилчид, шинэ залуу гэр бүл болж байгаа залуустаа орон байрны асуудлыг нь шийдвэрлэж өгөх эрмэлзэлтэй ажилдаг.Ойр хэтийн төлөвлөгөөнд нэмж 240 айлын ажилчдын орон сууц барихаар төлөвлөөд байгаа бөгөөд 2012 ондоо энэхүү ажлыг эхлүүлхээр зэхэж байна.

This website was created for free with Own-Free-Website.com. Would you also like to have your own website?
Sign up for free