Жигүүр Гранд Групп ХХК

GRAND MED ЭМНЭЛЭГ

GRAND MED ЭМНЭЛЭГ

 

МЭНДЧИЛГЭЭ

Жигүүр гранд группийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан Гранд Мед эмнэлэг нь Монгол улсынхаа иргэдэд олон улсын стандартад  нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг аюулгүй, эрсдэлгүй орчинд, чанарын өндөр түвшинд үзүүлэхийн тулд дэлхийн анагаах ухааны орчин үеийн ололтуудыг эрдэм шинжилгээ судалгаатай хослуулан ашиглах зарчмыг баримтлан ажиллах ба нуруу нугасны мэс заслаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт загвар эмнэлэг болох зорилт дэвшүүлэн ажиллах гэж байна. 

Манай эмнэлэг нь эрүүл мэндийн чиглэлээр гадагшаа гарч буй мөнгөний урсгалыг  багасгах, гадаадын иргэдэд үйлчлэх боломжийг нээх, удирдлагын арга барилыг шинэ шатанд гарган, удирдлагын манлайлалыг хөгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын үнэт зүйл, соёл зан үйлийг өөрчлөх, байгууллагыг хөгжүүлэх  хөтөлбөрийг боловсруулан, заавал нэвтрүүлэх угтан авах, зөвлөх, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах үйл ажилагааг цогцоор нь хэрэгжүүлнэ. 

Гранд Мед эмнэлэг нь оношилгоо эмчилгээндээ орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник технологийг нэвтрүүлж, шилдэг эмч, эмнэлгийн мэргэжилтний багийг бүрдүүлснээр олон улсад өрсөлдөхүйц эмнэлэг бий болж, Монгол улс руу эрүүл мэндийн аялал жуулчлал үүсэх эхлэлийг тавина.

Та бүхний өмнө манай эмнэлгийн хаалга байнга нээлттэй байх ба таны эрүүл мэндийн төлөө бид хамтран ажиллах болно.  

                Гранд Мед эмнэлгийн хамт олны өмнөөс та бүхэнд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.

 

Эмнэлгийн дарга, АУ-ны доктор Г. Аюуш

БИДНИЙ ТУХАЙ

Гранд Мед эмнэлэг нь 2009 оны 3 сарын 16- нд нөхөн сэргээх, сувилалын  чиглэлээр 32 эмч ажилтантай, стационарт хэвтүүлэн эмчлүүлэх 25 ортой, амбулаториор орчин үеийн, өндөр хүчин чадал бүхий клиникийн лабораторийн үйлчилгээ, дотор, мэдрэл, арьс, харшил, эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоог хийх эрхээ авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Ажиллах хугацаандаа өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эхчүүдийг тодорхой хэмжээгээр үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн чиглэлээр шат дараалсан нийгэмд хандсан олон арга хэмжээг зохион байгуулж ирсэн юм.

                Өдгөө тус эмнэлэг нь Жигүүр гранд группийн бүх талын дэмжлэгтэйгээр нуруу нугасны бичил мэс заслын чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах 3 дахь шатлалын төв эмнэлгийн түвшинд 100 ортой, 160-аад эмч ажилтантай, БНСУ-ын өндөр мэргэжлийн эмч, мэргэжилтний мэс заслын багийг ажиллуулан, үндэсний мэргэжилтэн бэлтгэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц эмнэлэг болохоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Нуруу, нугасны мэс заслын өвчний оношилгоо, эмчилгээг олон улсын стандартын түвшинд цогцоор нь шийдэж, орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан, мэргэшсэн эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн  үйлчилгээг чанартай шуурхай үзүүлж, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашиг, чанартай амьдралын төлөө ажиллана.

БИД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТА БҮХЭНД:

Тав тухтай, тохилог орчин

Чадварлаг мэргэшсэн боловсон хүчин

Олон улсын стандартад нийцсэн оношилгоо, эмчилгээний шинэ технологи,

өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж

Нуруу нугасны бичил мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж

Дэлхийн стандартад нийцсэн вакуум хагалгааны өрөө

Хагалгааны өмнөх ба дараах нөхөн сэргээх эмчилгээ

Цахим эмнэлгийн систем

Дотор, мэс засал, нүд, чих хамар хоолой, арьс, шүд,

эмэгтэйчүүдийн чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.

This website was created for free with Own-Free-Website.com. Would you also like to have your own website?
Sign up for free