Жигүүр Гранд Групп ХХК

Үүсэл хөгжил

ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

 

Жигүүр Гранд Групп нь Монгол Улсын хөгжил дэвшлийн нэг хэсэг болох их барилга, хот байгуулалт, үйлдвэр, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах эрхэм зорилготой.

 

 Тус групп 1989 онд байгуулагдаж өнөөг хүртэл Монгол улсын барилга, үйлдвэр, үйлчилгээний салбарт тэргүүлэх байгууллагын нэг болж эх орны хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байна.

 

Манай компани 500-гаруй  мэргэжлийн ажилчид 40 орчим мэргэшсэн инженер техникийн ажилтантай.

 

Эдгээрээс Алтан гадас одонг – 1 хүн, хөдөлмөрийн хүндэт медал – 3 хүн, Монгол улсын тэргүүний барилгачин цол – 14 хүн, Яамны жуух бичиг -5 хүн, МЭА-н Академич цол 1 хүн тус тус хүртсэн ба Чингис хаан судлалын олон улсын академийн гишүүн нэг хүн ажиллаж байна. Жигүүр Гранд Групп нь ажилтны нийгмийн цогц асуудлын нэг болох хөдөлмөрийн тааламжит нөхцлийг бүрдүүлэх, ажилчдын орон сууц хангамжийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд эмнэлгийн үйлчилгээнд хамруулах, ажлын хувцас хамгаалах хэрэгсэл зэргээр хангах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах зэрэг асуудлыг төлөвлөлт, үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.

This website was created for free with Own-Free-Website.com. Would you also like to have your own website?
Sign up for free